Их Британийн PMI индексүүд тааруу гарсан байна. Ингэснээр сүүлийн 15 жилд байгаагүй тааруу үзүүлэлтийг үйлчилгээ салбар үзүүлж байгаа нь амьдралын өртөг нэмэгдэж байгааг харуулж байна. Улс төрийн тодорхойгүй байдал болон инфляцийн дарамт тус улсын эдийн засагт томоохон асуудал үүсгэж байгаа учир амьдралын өртөг нэмэгдэх үндсэн нөхцөл болж байна. Энэ нь Английн төв банкын цаашид бодлогын хүүгээ нэмэгдүүлэх боломжийг хааж байгаа хэрэг гэж үзсэн учир GBPUSD 110 орчим пипийн уналт үзүүлжээ.