Өнөөдөр 14:00 цагаас Их Британийн инфляцийн мэдээ гарлаа. +2.9% гарна гэж таамаглаж байсан боловч +3.2% гарсан байн. Ингэснээр 2012 оны 3-р сараас хойш байгаагүй өндөр инфляцийг үзүүлжээ. Инфляци өссөн нь бодлогын хүүг нэмэгдүүлэх орон зайг бий болгож байгаа хэрэг гэж үзсэн GBPUSD бага зэргийн өсөлт үзүүлж 1.3836 хүрээд байна. Мэдээний өмнө уналт бий болсон ч дараа хүчтэй савах хөдөлгөөнөөр gap үүсгэн дээшилсэн байна. Английн төв банкны уулзалт дараа долоо хоногт болох бөгөөд энэ хурлаар чухал нөлөө шийдвэр гаргаж магадгүй болж байна