Bank of America:

Энэ пүрэв гарагт Английн төв банк мөнгөний бодлогоо танилцуулна. Тэдний уулзалтаас бид дараах зүйлсийг таамаглаж байна

Английн төв банк энэ удаа ямар нэг тодорхой сигнал өгөхгүй. Гэхдээ инфляцийн таамаг нь байж болох хамгийн барьцтай мэдээлэл байх юм. Тэд инфляцийг ойрын хугацаанд хүчтэй өсөж дунд хугацаанд эргээд бага зэрэг буурна гэсэн таамагтай байгаа байх. Нэгэнт тодорхой шийдэл гарахгүй учир бодлогын зөвлөлийн гишүүдийн үг яриаг анхааралтай ажиглаж сулруулах QE бодлогыг оны эцэс хүргэх төлөвлөгөөнөөс өмнө дуусгавар болгох сонирхолтой байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Хэрэв олон гишүүн хугацаанаас өмнө сулруулах QE бодлогыг дуусгавар болгох сонирхолтой бол GBPUSD өсөлт үзүүлэх боломжтой юм гэжээ.

Өдрийн зураг дээр 50МА улаан дундаж болон 100МА цэнхэр дундаж 1.3926 орчимд хамгаалсан байдалтай байна. Хэрэв эндээс өсөлт гарвал 1.4200 эхлэлтэй өмнөх хүчтэй хамгаалах бүсийг шалгаж болно. Уналт үүссэн тохиолдолд 1.3660-1.3740 орчимд байгаа хүчтэй дэмжих бүсийг 200МА ногоон дундажийн хамтаар шалгаж болно