ANZ:

Их Британийн фунт хэт доогуур үнэлгээтэй байгаа. Тиймээс Английн төв банк ойрын нэг жилийн хугацаанд бодлогын хүүг нэмэгдүүлэх өндөр магадлалтай юм. Энэ жил тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 6.2% өсөлт үзүүлэхээр байна. Засгийн газах ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласнаар өвөл гэхэд таатай нөхцөлтэй болж болох юм. Хэрэв ажлын байрыг өсгөж чадвао ирэх жилийн 4-р улирал гэхэд бодлогын хүүг хэвийн хэмжээнд авчирсан байх боломжтой гэжээ.

Английн төв банкны Bailey:

Вирус удаан хугацаанд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа нь үйлдвэр үйлчилгээний салбар тэнцвэрээ олоход садаа болж байна. Мөн инфляцийг өсгөж байна. Гэхдээ инфляци өндөр удаанж байж чадахгүй болов уу. Түүхий эдийн ханш өсөх нь бидэнд бас таагүй нөлөөлөх юм. Бид нийлүүлэлт тээвэрлэлтийн шугамыг сайжруулж хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бодлогын хүүг нэмэгдүүлэхэд хэрэгтэй хамгийн доод шаардлагыг хангасан эсэх тал дээр манай банкны зөвлөлийн гишүүд 4-4 харьцаатай хуваагдаад байгаа. Их Британийн Сангийн яамны бондыг худалдан авахаа зогсоох үед өгөөжид нөлөө бүү үзүүлээсэй гэж хүсэж байна гэжээ.

Өдрийн зураг дээр 1.3800 орчимд байгаа хүчтэй хамгаалах бүсийг 200МА ногоон дундажийн хамтаар сэтэлж гарсан байдалтай байна. Хэрэв өсөлт үргэлжилбэл 1.39500-1.4000 хооронд байгаа хамгаалах бүсийг сэтэлж улмаар 1.4240 эхлэлтэй хүчтэй хамгаалах бүсийн шалгаж болох юм. Уналт яьсан тохиолдолд 1.3600 орчимд үүссэн өмнөх ёроол руу дөхөж болно

BOE Governor Bailey
ANZ faces criminal charges, Deutsche Bank in firing line | Business |  Economy and finance news from a German perspective | DW | 01.06.2018