SOCGEN:

GBPUSD өсөлт үзүүлж 1.4240 орчимд орой хийсэн ч сэтэлж чадалгүй ухраад байгаа билээ. Ингэснээр 1.3680-1.3800 хооронд байх хүчтэй дэмжих бүсэд ойртон ирлээ. Одоо хамгийн чухал асуудал бол 1.3680 орчимд байх хүчтэй дэмжих бүсийн дээр тогтворжих эсэх тухай юм. Хэрэв ам.долларын чангарал үргэлжилсээр байвал дараагийн зогсоол 1.3500 байх боломжтой болно. 1.3680 орчимд мөн өдрийн 200МА ногоон дундаж ойртож ирж байгаа билээ. Хэрэв эндээс өсөлт гарвал 1.4000 орчимд байх сулавтар хамгаалах бүсийг шалгах боломжтой юм