Нэгдүгээрт Их Британи улс бүрэн вакцинжуулж эдийн засгаа нээхийг оролдож байгаа ч бага зэрэг саатаж магадгүй байна. Энэтхэгт анх бүртгэгдсэн илүү хурдтай тархах чадвартай вирусын дельта хувилбар тархаж эхэлсэн учир эдийн засгийг 6-р сарын 21 нааш нээх боломжгүй болж байна. Хоёрдугаарт брекситтэй холбоотой асуудлууд бүрэн шийдэгдэж чадахгүй саатсаар байгаа нь хүндрэл учруулж байна. Гуравдугаарт техник талаасаа хүчтэй дэмжих бүсийг сэтэлж чадахгүй байх магадлал нэмэгдэж байна. АНУ-ын зүгээс чанга долларыг илүүд үзэж буйгаа мэдэгдсэн. Тиймээс уналт гарвал 1.3950 орчимд байгаа дэмжих бүсийш 100МА цэнхэр дундажийн хамтаар шалгаж болох бол өсөлт гарсан тохиолдолд 1.4360 орчимд ирж болох юм