ANZ:

Их Британи улс эдийн засгаа дахин нээхээр нэмэлт арга хэмжээнүүд авсаар байна. Хамгийн түрүүнд вакцинжуулалтад хамаг анхаарлаа тавьсан нь өгөөжөө өгч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ жилдээ 6.2%, ирэх жилдээ 5.3% байхаар байна. Английн төв банк 3-р улирлаас эхлэн долоо хоногт тутамд хийж байгаа бонд худалдан авалтаа бууруулж эхлэх байх. Мөн ам.долларын индекс уналттай байгаа учир GBPUSD өсөлтөө хадгалах боломжтой. Энэ өсөлт нь магадгүй 1.5000 байж болох ба түүний өмнө яг одоо шалгаж байгаа хүчтэй хамгаалах бүсийг сэтлэх шаардлагатай байгаа юм гэжээ.