• 8 сар 16, 2021

OCBC:

Бидний таамгаар бол алтны боломжит тогтвортой бүс нь 1735-1845 орчимд байгаа. Алтны одоогийн ханш энэхүү боломжит бүсэд оршин байна. Энэ долоо хоногт гарах АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мэдэгдэл тодорхой хэмжээнд хөдөлгөх нь гарцаагүй. Хэрэв тэд ам.долларыг чангаруулах байр суурьтай байгаагаа илэрхийлбэл алтны ханш бага зэрэг доошлох магадлалтай. Гэхдээ тэр хүртэл алт аажмаар дээшилсээр 1800 орчимд гарч ирэх боломжтой. Унасан тохиолдолд 1680 орчимд байх хүчтэй дэмжих бүсийг шалгаж болно гэжээ.