• 8 сар 11, 2021

Алт хүчтэй уналт үзүүлсний дараа 1730 орчимд бага зэрэг тогтворжиж байгаа нь өнөөдөр гарах АНУ-ын инфляцийн мэдээг хүлээзнэж байгаатай холбоотой юм. 0.5% гарна гэсэн таамагтай байгаа ч инфляци өсөж гарвал алтны өсөлтөд дэмжлэг үзүүлэх боломжтой юм. Хэрэв өсөлт үзүүлбэл 1750 орчимд байгаа өмнөх чухал цэгийг шалгах боломжтой. Өдрийн (daily) лааны хэлбэрийн хувьд сонирхолтой байдал үүсгэсэн байна. Өнөөдрийн лааны хаалт ямар хаагдах нь анхаарах ёстой зүйлийн нэг юм. Хэрэв уналтаа үргэлжлүүлбэл 1680 орчимд байгаа хүчтэй дэмжих бүсийг шалгаж болно.