• 9 сар 8, 2021

АНУ-ын Сангийн яамны бондын өгөөжийн өсөлт болон ам.долларын эрэлт нэмэгдэж чангарсантай холбоотойгоор алт унаж 1792 орчимд байх өсөлтийн трендийн шугамыг шалгасан байна. Энэ орчимд мөн Н4 цагийн 200МА ногоон дундаж хамгаалж байгаа билээ. Хэрэв эндээс өсөлт гарвал 1830 орчимд байх өмнөх оройг шалгаж болох ба унасан тохиолдолд 1760 орчимд байх хүчтэй дэмжих бүсийг шалгах боломжтой юм.