• 12 сар 14, 2021

ANZ:

Алт нь ам.долларын чангаралтай холбоотойгоор бага зэрэг доошоо чиглэлтэй байгаа боловч 1780 орчимд дэмжих бүсийг хамгаалж тогтвортой байсаар байгаа билээ. Гэхдээ АНУ-ын инфляцийн мэдээний дараа бага зэргийн өсөлт үзүүлж 1790 хүрсэн. Энэ нь хөрөнгө оруулагчид ам.долларын эрэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байгааг харуулж байна. Мөн эдийн засгийн өсөлт сул байх, оимкроны дэгдэлт их байх зэрэг нь алтны өсөлтөд дэмжлэг болох юм. Энэ долоо хоногт АНУ-ын Холбооны нөөцийн сангийн зүгээс мэдэгдэл хийх ба үүгээр бонд худалдан авалтыг бууруулах эсэх 2022 оны туршид бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэх талаар илүү тодорхой мэдээлэл өгөх учиртай.

Алтны хувьд 12 ба 1 сар нь улирлын онцлогоос шалтгаалж өсөлт үзүүлдэг сар байдаг энэ удаа төдийлөн их дэмжлэг авахгүй байгаа нь Холбооны нөөцийн сангийн мэдэгдэлд өндөр ач холбогдол өгч байгаатай холбоотой юм.