• 8 сар 31, 2021

TDS:

Өнгөрсөн долоо хоногт алт бага зэргийн өсөлт үзүүлж 1823 орчимд гарч ирсэн нь 4-р сараас хойш байгаагүй өсөлт болсон билээ. Энэ долоо хоногт АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл гарах ба алтны ханш үүнийг хүлээсэн байдалтай байна. Гэхдээ түүнээс өмнө 1830 орчимд байгаа хүчтэй хамгаалах бүсийг шалгах боломжтой юм. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн ажилгүйдлийн мэдээнд хэт ач холбогдол өгвөл ам.долларын бодлогын хүүг бууруулах асуудалд илүү зөөлөн хандаж хэсэг хугацаагаар хойшлуулахад хүргэнэ. Мөн инфляцийг мэдээг хэт анхаарахгүй байх нь ам.долларыг бага зэрэг сулруулж алтны ханшийг 1900 хүртэл өсгөх магадлалыг нэмэгдүүлнэ. Ингэснээр 2022 оны эхээр бодлогын хүүг бууруулахад илүү зоригтой болж чадах юм.

Эндээс уналт явсан тохиолдолд 1760 орчимд байх хүчтэй дэмжих бүсийг дахиин шалгаж болно гэжээ.