Алт өсөлт үзүүлж 1875 орчмыг шалгасан байдалтай байна. Энэ нь 1-р сараас хойшхи өндөр ханш бөгөөд хамгийн өндөр ханшнаас 3-р сарын ёроол руу татсан фибо торны 50% болж байгаа юм. Мөн долоо хоногийн зураг дээр дээрээс орж ирсэн уналтын трендийн шугамыг сэтлэх оролдлого хийж байна. Томоохон худалдан авагчид болох Хятад Энэтхэг улсад вакцины үеийн хямрал бүрэн арилаагүй учир бодит худалдан авалт төдийлөн өндөр гарахгүй байж болох талтай ч ам.долларын инфляци өсөж байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулагчдын зүгээс эрэлтийг нэмэгдүүлж болох юм.