• 10 сар 14, 2021

АНУ-ын инфляцийн мэдээний дараа алтны ханш өсөлт үзүүлж 1795 орчимд гарч ирсэн нь хэд хоног үргэлжилсэн хөндлөн трендийг сэтлэхэд хүргэжээ. 1788 орчимд өдрийн 100МА цэнхэр дундажийг мөн сэтлэх оролдлого хийсэн байдалтай байна. Харин түүний дээр өдрийн 200МА ногоон дундажийг 1795 орчимд шалгажээ.

Хэрэв өсөлт үргэлжилбэл дээрээс орж ирсэн трендийн улаан шугамыг сэтлэн гарсны дараа 1840 орчимд байх хүчтэй хамгаалах бүсийг шалгаж болох юм.