• 8 сар 5, 2021

Энэ долоо хоногийн хувьд алт бага зэргийн өсөлт үзүүлж 1830 орчимд байх өмнөх оройг шалгасан ч АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дэд тэргүүн Ричард Кларида Холбооны нөөцийн сан бодлогын хүүг чангаруулах магадлалыг нэмэгдүүлсэн үг хэлсэн нь алтны ханшийг сулруулж 1810 орчимд байх хүчтэй дэмжих бүсэд орж ирэхэд хүргэсэн байна. Холбооны нөөцийн сан энэ оны сүүл гэхэд бодлогын хүүг нэмэгдүүлэх боломжийг хайж байгаа боловч халдварлах чадвар өндөртэй дельта хувилбарын вирус ямар нөлөө үзүүлэхийг ажигласан байдалтай байна. Алтны хувьд энэ баасан гарагт гарах АНУ-ын ажилгүйдлийн мэдээ тун чухал үүрэгтэй болоод байна.

H4 цагийн зураг дээр харахад 1810 орчимд 100МА цэнхэр дундаж болон 50МА улаан дундажийг шалган тогтворжсон байдалтай байна. Хэрэв ам.долларын сулрал цаашид үргэлжилбэл 1800 орчимд 200МА ногоон дундажийг шалгаж болно. Өсөлт гарсан тохиолдолд 1830 орчим байх өмнөх хамгаалах бүсийг шалгаж болох юм