• 9 сар 3, 2021

АНУ-ын ажилгүйдлийн мэдээ таамаглаж байснаас доогуур буюу 235к гарсан байна. Энэ нь дельта болон бусад хувилбар хөдөлмөрийн зах зээлд хүчтэй нөлөөлж байгааг харууллаа. Гэвч цагийн цалин хөлсний хэмжээ таамаглаж байснаас их буюу 0.6% өсөлт үзүүлжээ. Ажилгүйдлийн мэдээ таамаглаж байснаас хэт доогуур гарсан нь Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүг чангаруулах алхамыг хойшлуулахад хүргэж болзошгүй юм. Мэдээний үеэр алт өсөж 1830 орчимд байх хүчтэй хамгаалах бүсийг шалгасан байна.