Алтны ханш өсөж 1910 хүрсэн нь ам.доллар суларч инфляци өсөж байгаатай холбоотой байна. Мөн энэ долоо хоногийн эцсээр гарах АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн болон хэрэглэгчийн зарцуулга ажилгүйдлийн тэтгэмжийн мэдээлэл анхаарлын төвд орж ирлээ. Сэтгэлзүйн хувьд хүчтэй хамгаалах бүс болох 1900 орчмыг сэтлэн гарсан байдал нь Холбооны нөөцийн сангийн зүгээс бодлогын хүүг өсгөх асуудал дээр хүлэээцтэй хандаж байгаатай холбоотой байна. Инфляци өссөөр байгаа ч Холбооны нөөцийн сангийн зүгээс зөөлөн бодлого баримталсаар байгаагийн дүнд алт өсөхөд хүрч байна. Долларын индекс сүүлийн бараг 5 сарын доод цэгт ирээд байна.

Өдрийн зураг дээр трендийн шугамыг сэтлэн гарсны дараа 1900-1910 орчимд байгаа хамгаалах бүсийг шалгасан байдалтай байна. Хэрэв өсөлт үргэлжлэх юм бол 1960-1970 орчимд байх дараагийн хүчтэй хамгаалах бүсийг шалгах боломжтой юм. Хэрэв эндээс уналт үүсвэл 1850 орчимд трендийн шугамын дагуу өмнөх дэмжих бүсийг шалгаж болох юм