GOLDMAN SACHS: АМ.ДОЛЛАР ТОГТВОРЖИХ ЁСТОЙАНУ-ын Холбооны нөөцийн сан 11-р сараас чангаруулах бодлогоо илүү тодорхой болгох байх. Ингээд 12-р сараас эхлэх магадлалтай юм. Холбооны нөөцийн сангийн бодлогын шилжилт сүүлийн 2 сар ам.долларт дэмжлэг болж ирлээ. Энэ нь ханш урьдчилан тогтох нөхцөл байдал үүсгэж Холбооны нөөцийн сангийн шийдвэр гарсан ч дахин хүчтэй хөдөлгөөн гаргахгүй байж болох талтай болгожээ. Ингэснээр ам.доллар ирэх хэдэн долоо хоногийн туршид тогтвортой байхаар байна. Гэхдээ хөдөлмөрийн зах зээлийн онцгой мэдээ, хэт өндөр инфляцийн мэдээ зэрэг нь тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлт хүчин зүйлс юм гэжээ.
Долларын индексийн өдрийн зураг дээр 93.70 орчимд байх хүчтэй хамгаалах бүсээс ухарсан байдалтай байна. Гол тулгуур ханшаар 93.00 нэрлэж байгаа ба хэрэв эндээс унасан тохиолдолд 91.40, өссөн тохиолдолд 94.40 орчимд гарч ирэх боломжтой юм. Тогтворжилт явбал 93.00-93.500 бүсэд үргэлжлэх боломжтой