Вакцин үйлдвэрлэгч Moderna компанийн гүйцэтгэх захирал хэлэхдээ 4-р тун зайлшгүй шаардлагатай болно гэжээ. Хэдийгээр шинэ гарч байгаа вирусны хувилбарын эсрэг зохих үр дүнтэй байгаа хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам вакцины хамгаалах чадвар суларч байгаа юм. Тиймээс 2022 оны намар гэхэд 4-р тун хийлгэж үүссэн дархлааг тогтворжуулахгүй бол сулрах аюултай юм байна. Израйль улс зорилтот бүлгийн иргэддээ 4-р тунг өнгөрөгч оны 12-р сарын дундаас хийж эхэлсэн байна.