Английн төв банк бодлогын хүүг нэмэгдүүлэх боломжтой төв банкуудын нэг юм. Бид фунтыг цаашид өснө гэсэн хүлээлтээ хэвээр хадгалж байгаа ба бодлогын хүүгээ нэмэгдүүлэх сонирхолгүй буюу боломж багатай швед кроны эсрэг өсөлт үзүүлэх өндөр магадлалтай гэж харж байна. Английн төв банкны бодлогын зөвлөлийн гишүүд өсгөх сонирхол нь илүү нэмэгдсэн. Тэд 8-р сард болсон уулзалтаар бодлогын хүүг нэмэгдүүлэх хамгийн доод шаардлага биелж байгаа эсэх талаар 50/50 харьцаатай санал хуваагдсан билээ. Хэрэв намрын ажлын байрны өсөлт сайн байвал бодлогын хүүг өсгөх хамгийн доод нөхцөлийг бүрэн хангана гэдэг дээр санал нэгдсэн. Гэхдээ энэ нөхцөл бүрдэхэд вирусын нөхцөл байдал дээрдэхгүй юмаа гэхэд ядаж тогтвортой байх ёстой. Одоогоор GBPUSD хөдөлгөөнийг ам.долларын хөдөлгөөн түллхүү удирдаж байгаа ба бидний тооцоогоор ам.доллар чангарах магадлал илүү байгаа юм. Тиймээс GBPUSD хувьд хөндлөн тренд үргэлжлэх магадлал илүү болж байна гэжээ.

Долоо хоногийн зураг дээр 1.3350-1.3467 хооронд байгаа хүчтэй дэмжих бүс болон 1.4237-1.4400 хооронд байгаа хүчтэй хамгаалах бүсийн хооронд бриллиант хэлбэр үүсгэсэн байдалтай байна. Мөн 50МА улаан дундаж өсөлтөд дэмжлэг үзүүлж байна.

Morgan Stanley (MS) Company Profile, News, Rankings | Fortune | Fortune