Шинэ Зеландын төв банкны ерөнхийлөгч ORR хэлэхдээ вирусын нөлөө дээд хэмжээндээ хүрлээ гэжээ. Шинэ Зеландын төв банк эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байна гэж үзэн бодлогын хүүг нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан ч вирусын шинэ хувилбарууд гарч ирснээр 8-р сарын 18 өдөр бодлогын хүүг хэвээр үлдээсэн билээ. Энэ долоо хоногт гарсан Хятадын эдийн засгийн зарим мэдээ таагүй гарсан нь сөрөг нөлөө үзүүлж магадгүй юм. Шинэ Зеландын гол түншийн нэг Австралийн хувьд ч сайнгүй байгаа.

Долоо хоногийн зураг дээр өсөлтийн трендийн чиглэлд дарцаг хэлбэр үүсгэх төлөвтэй болоод байгаа. Хэрэв эндээс сэтэлбэл 0.7280 орчимд байгаа өмнөх оройг хүчтэй хамгаалах бүсийн хамтаар шалгах бол уналт явсан тохиолдолд 0.6800 орчимд байгаа хүчтэй дэмжих бүсийш 100МА цэнхэр дундаж 200МА ногоон дундаж болон дарцаг хэлбэрийн доод ирмэгийн хамтаар шалгаж болох юм.