Pre-loader

EURUSD: БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

Сонирхолтой түүх

МӨНГӨН ПҮРЭВ ГАРАГ

 
1980 оны 3-р сарын 27-ны пүрэв гарагт Хантын ах дүүс (Nelson Bunker Hunt, William Herbert Hunt and Lamar Hunt) мөнгөний зах зээлд (silver) явуулсан ажиллагаанаас үүдэн мөнгөн пүрэв гараг гэх түүх үүсчээ. 1979 оны 1-р сарын 1 өдөр унц нь ердөө 6.08 ам.доллар байсан мөнгө 1980 оны 1-р сарын 18 гэхэд 713% өсөлт үзүүлж 49.45 ам.доллар хүрч байсан бол COMEX дээр мөнгөний фьючерс тухайн цаг үеийн дээд ханш буюу 50.35 ам.долларт хүрэв. Ингэснээр алт/мөнгөний харьцаа 1:17 болтол буурчээ. Гэхдээ тухайн үед алт мөн дээд ханш буюу унц нь 850 ам.доллар болж байжээ.
1979 оны сүүлийн 9 сарын дотор Хантын ах дүүс бараг 100 сая унц мөнгө, их хэмжээний хэд хэдэн мөнгөний фьючерсийн хамтаар гартаа оруулсан байв. Энэ нь тэд дэлхийн нийт мөнгөний нийлүүлэлтийн 1/3 орчмыг хянахад хүргэсэн байна. Удалгүй The New York Times сонинд үнэт эдлэл үйлдвэрлэгч Tiffany’s нүүр дүүрэн шүүмжлэл гарав. Тэд мөнгөний үнийг хөөргөдөж байгаа Хантын ах дүүсийг буруутгаж үүний төлөө хүмүүс хэт хөөсөрсөн үнэтэй мөнгөн эдлэл худалдан авах болж байгааг дурджээ. Үүний дүнд 1980 оны 1-р сарын 7 өдөр хөшүүргийн дүрмийг өөрчилсөн байна. COMEX нь “Silver rule 7” гэх журмыг гаргасан нь худалдан авалтад маш их хязгаарлалт тавьсан хэрэг болжээ.
Ингээд Хантын ах дүүс мөнгө худалдан авахын тулд их хэмжээний зээл авсан ч түүнээс ердөө 4 өдрийн дотор мөнгөний ханш (silver) 50% унасан байна. Хантын ах дүүс Bache Halsey Stuart Shields, Prudential-Bache Securitie, Prudential Securities гэх мэт хэд хэдэн брокеруудаар дамжуулан их хэмжээний фьючерсийн арилжаа хийж байсан ханшийн уналтаас шалтгаалж margin call болоход хүргэжээ. Тэдний алдагдал 1.7 тэрбум ам.долларт хүрсэн нь Wall Street –д томоохон үймээн дэгдээж брокеринй компаниуд зарим банкуудыг чирж унагах эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэв. Засгийн газар ч багагүй сандарч байлаа. Тиймээс АНУ-ын банкуудын консорциум 1.1 тэрбумын зээлийг гаргасан өгснөөр байдал дээрдэв. Хантын ах дүүсийн хөрөнгө оргил үедээ 5 тэрбум хүрч байсан ч уг хэрэг явдлын дараа нийлээд 1 тэрбум ч хүрэхгүй болов. 1982 он гэхэд Лондонгийн металлийн бирж дээр мөнгөний үнэ унц нь 4.90 ам.доллар болтлоо унав. Тэднийг нэн даруй шалгаж эхэлсэн ба 1988 онд тэдний дампуурдыг зарлаж 134 сая ам.долларын торгууль ногдуулснаар уг хэрэг намжив. Тэднээс Lamar Hunt нь хожим америк хөлбөмбөгийн салбарт ажиллаж нэр хүндтэй болсон бол Nelson Bunker Hunt нь Ливи улсын газрын тосны салбартай холбогдож гялалзсан амжилт үзүүлсэн
түүхтэй.
 
 

Бусадтай хуваалцах: