Pre-loader

EURUSD: БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

Сонирхолтой түүх

АРИЛЖАА ХИЙЖ БАЙГАА ҮЕД TWITTER ДЭЭР ДАГАВАЛ ЗОХИХ 10-ИЙГ НЭРЛЭЖ БАЙНА

 
@PeterLBrandt
Арилжаа, цаг үеийн үйл явдлыг голчлон нийтэлнэ. 1980 оноос хойш түүхий эдийн зах зээлд ажиллаж байгаа түүхий эдийн арилжаачин. Тэрээр Diary of a Professional Commodities Trader гэх алдартай номын зохиолч. Өөрийн арилжааг чарт ашиглан тайлбарладаг.
@CNBC
Бизнес санхүүгийн ертөнцийн талаарх бүхий л мэдээ мэдээллийг цаг алдалгүй түгээж байдаг хамгийн хүчирхэг мэдээллийн сувгийн нэг.
@SJosephBurns
Steve Burns нь сүүлийн 14 жилд идэвхтэй ажиллаж байгаа ба Wall Street Journal-д тогтмол нийтлэл хэвлүүлдэг. Мөн гайхалтай 13 номыг уншигчдын хүртээл болгосон.
@elerianm
Mohamed A.El-Erian нь дэлхийн эдийн засаг, зах зээлийн талаарх нийтлэл оруулдаг. Mohamed нь Allianz даатгалын компанийн эдийн засгийн ахлах зөвлөх юм. Цаг тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг задлан шинжилж хариу арга хэмжээний талаар зөвлөгөө нийтэлдэг.
@IBDinvestors
Investors.com сайт нь арилжааны нөхцөл, шинжилгээний талаар нийтлэл оруулдаг. Ханшийн дараагийн хөдөлгөөний талаарх таамгийг дэвшүүлдэг. Мөн арилжааны стратеги, шинжилгээний арга хэрэгсэл зэргийг тайлбарласан сургалтын чанартай зүйлс нийтлэдэг
@TheStalwart
Joe Weisenthal нь Bloomberg TV-д өөрийн “what’d you miss” гэх буланг хөтөлдөг. Санхүүгийн зах зээлийн бүхий л үйл явдлыг нарийн ажиглаж хамгийн сүүлийн үеийн өөрчлөлтийг соргогоор мэдэрч өөрийн дүн шинжилгээг оруулдаг.
@Jimcramer
Jim Cramer-ийг 1.2 сая хүн дагадаг байна. Тэрээр The Street сэтгүүлийг үндэслэгч, телевизийн алдартай нэвтрүүлгийг хөтлөн явуулдаг.
@Bespokeinvest
Bespoke нь санхүүгийн зах зээлд амжилттай ажиллаж байгаа хөрөнгө оруулалтын компани юм. Анхан шатны арилжаачид ойлгох энгийн үг хэллэг ашиглаж санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл оруулдаг.
@Steve_hanke
Валют арилжаа болон түүхий эдийн зах зээлийн талаар шинжилгээ оруулдаг. John Hopkins Их сургуулийн профессор, эдийн засагч. Эдийн засгийн үйл явдлыг байнга шинжилж валютын зах зээлд гарч болох ханшийн хөдөлгөөнийг таамагласан шинжилгээ оруулдаг
@MarketWatch
Арилжаа, шинжилгээ, мэдээ мэдээллийг нийтэлдэг 3.5 сая дагагчтай томоохон сайт юм.

Бусадтай хуваалцах: