Pre-loader

EURUSD: БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

Сонирхолтой түүх

ЭРҮҮЛ МЭНД, СЭТГЭЛЗҮЙГЭЭ ХАМГААЛАХ НЬ



Арилжаачид мэдээж мөнгө хийхийн тулд ханшийг тогтвортой ажиглаж суух шаардлагатай болдог. Гэхдээ эрүүл мэндээ хамгаалахын тулд бид дараах 4 дадлыг хийж хэвшвэл сэтгэлзүйгээ эрүүл байлгаж амжилттай трейдэр байх эерэг нөлөө бүхий хөрсөө бүрдүүлж болох юм.

---Бидэнд хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол хөдөлгөөний дутагдал. Нэг цаг тутамд ердөө 3 минутын дасгал биднийг том эрсдлээс хамгаалж чадна. Гараа дээш тааз руу сунгах, хөлөө нугалахгүйгээр шаланд хүргэх, толгойгоо зөөлнөөр эргүүлэх зэрэг сунгалтын дасгалууд байхад л болно. Мэргэжлийн дасгалжуулагчаас зөвлөгөө авч өөртөө тохирсон, албан өрөөндөө хийж болохоор дасгалуудыг цаг тутамд 3 минутаас хэтрүүлэхгүй хийх нь биеийн цусны эргэлт, булчингийн хөгшрөлт, хатангиршилт зэргээс хамгаалж чадна.

---Ажлыг ажлаар солих нь тархинд сайхан амралт болдог. Таны анхаарлыг өөртөө бүрэн татаж чадах өөр ажлыг хэсэгхэн хугацаанд хийгээд эргээд арилжаандаа орохдоо зах зээлийг арай өөр өнцөгөөр харах буюу асуудлын шийдлээ олох зэрэг давуу талыг бий болгодог. Энэ аргыг ганц арилжаа гэлтгүй өөр ямар ч ажилд ашиглаж болдог билээ. Зарим арилжаачид дуртай тоглоомоо тоглох, кино үзэх, дуу сонсох, бясалгал хийх, биеийн хүчний ажил хийх, хоол хийх, явган алхах, юм угаах, шүршүүрт орох зэрэг өөрт тохирсон анхаарлыг нь бүрэн сулруулж тархийг нь хэсэг зуур чөлөөлж өгөх аргуудыг ашигладаг байна.

---Өөрийгөө сэдэлжүүлэх зүйлийг хийх нь амжилтын гол түлхүүрийн нэг юм. Зах зээлээс үзүүлж байгаа аймшигт дарамтыг өөрийгөө сэдэлжүүлж урам зоригтой болсноор давах туулж чаддаг. Энэ нь сэтгэлзүйгээ хамгаалж үлдэх шалгарсан аргын нэг юм. Урам зоригийг та хаанаас ч юунаас ч олж болно. Та амжилтанд хүрсэн трейдэрүүдийн талаарх ном унших, кино үзэх эсвэл багахан хэмжээний хандив тусламжийг өөрийн гараар хэрэгтэй хүмүүст нь хүргэж өгөх зэрэг байж болно. Өөртөө итгэх итгэлээ алдахгүй байх нь хамгийн чухал.

---Ашиг олсны дараах сэтгэлзүйн байдал, алдагдал хүлээсний дараах сэтгэлзүйн байдал хүнийг тогтворгүй болгох гээд байдаг талтай. Ашиг болоод алдагдлыг хичээл гэж ойлгож хэвийнээр хүлээн авахад суралцах хэрэгтэй. Ашиг болон алдагдал сэтгэлзүйд адилхан хортой нөлөө үзүүлдэг тул өөртөө сөрөг мэдрэмж үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй. 

Бусадтай хуваалцах: