Энэ жил тун хүйтэн өвөл болж магадгүй гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр байгалийн хийн өсөлт эргэн сэргэж 6.00 гэсэн ханшийг даваад байна. Японы цаг уурын хүрээлэн энэ өвлийн дундажаас 20-30% хүйтэн байна гэж тооцжээ. Их Британийн нутаг хамаагүй эрт хүйтэрч агаарын хэм 0 доош орж эхлээд байна. ОХУ-ын зүгээс байгалийн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэнээр бага зэрэг унасан билээ.