Шинэ Зеландын төв банк бодлогын хүүгээ таамаглаж байсны дагуу 0.25% өсгөж 0.50% болгосон байна. Тэд цаашид мөнгөний бодлогоор дэмжих асуудлыг багасгана гэдгээ илэрхийллээ. Уг шийдвэрийг гаргах үеэр NZDUSD бага зэргийн өсөлт үзүүлсэн ч богино хугацааны дараа уналт үзүүлсэн байна. Хэдийгээр бодлогын хүүг нэмэгдүүлж байгаа боловч үүний зах зээл аль хэдийнээ ханшилсан, инфляцийн асуудал шийдэгдээгүй, вирусын дэгдэлт гарсаар байгаа, Хятад Австрали зэрэг улсад асуудал үүссэн зэрэг нь шинэ зеланд долларыг төдийлөн дэмжихгүй байна