ANZ:

Шинэ Зеландын төв банк бодлогын хүүгээ 2023 оны 4-р сар гэхэд 3% хүргэнэ байх гэж таамгаа шинэчилж байна. Өмнө нь бид 2% гэж таамаглаж байсан билээ. Ачаа барааны нийлүүлэлт сайжрах, ажилгүйдэл буурч ажиллах хүчний хэрэгцээ өсөх зэрэг хүчин зүйлс байна гэжээ.

Вирусын дараах эрин үед төв банкуудаас бодлогын хүүгээ эрчимтэй нэмэгдүүлэх хамгийн өндөр магадлалтай нь Шинэ Зеландын төв банк юм. Тэд бодлогын хүүг нэмэгдүүлэхдээ хамгийн багадаа 0.25%, шийдвэр гаргалтын хоорондын зай ойрхон байх зэргээр шинэ зеланд долларын өсөлтөд дэмжлэг үзүүлж магадгүй юм.