Шинэ Зеландын төв банк таамаглаж байсны дагуу бодлогын хүүг 0.25% нэгжээр нэмэгдүүлж 0,75% хүргэсэн байна.

Инфляци ойрын хугацаанд 5% дээш гарах төлөвтэй байна. Гэхдээ ирэх 2 жилийн дотор бид зорилтот 2% хүргэнэ гэсэн бодолтой хэвээр байгаа. Мөнгөний сулруулах бодлогы аажмаар цуцалж хямд мөнгөнөөс татгалзах болно. Өрхийн зарцуулга болон бизнесийн хөрөнгө оруулалт тодорхойгүй хэвээр байна. 2023 оны эцэс гэхэд бодлогын хүү 2.5% хүрэх боломжтой гэжээ.

Уг мэдэгдэл гарсны дараа шинэ зеланд доллар бага зэрэг суларсан байна.