Даваа гараг эхэлмэгц Шинэ Зеландын улирлын инфляцийн мэдээ гарсан байна. 1.5% гэж таамаглаж байсан ч 2.2% болж өсчээ. Энэ нь жилийн инфляцийг 4.9% болгож өргөж өгчээ. Инфляцийн өсөлтийн цаана нийлүүлэгчийн талаас үүдэлтэй хүндрэлтэй нөхцөл байдал, газрын тосны ханшийн өсөлт, дотоодын эрс нэмэгдсэн эрэлт зэрэг хүчин зүйлс байна. Уг мэдээний улмаас NZDUSD өсөж 0.7100 хүрсэн байна. Инфляци өссөн нь Шинэ Зеландын төв банкинд дараагийн бодлогын хүүг нэмэгдүүлэх таатай орон зайг гаргаж өгч байна гэж зах зээл үзсэн бололтой.

өм