WESTPAC:

Шинэ Зеландын инфляцийн мэдээний улмаас тус улсын төв банкын бодлогын хүүг нэмэгдүүлэх алхамыг илүү зоригтой хийх нөхцөл бүрдэж байна гэж зах зээл үзжээ. 11-р сарын сүүлээр болох уулзалтаар 0.50% нэмэгдүүлэх магадлал хамгийн өндөр болоод байна. Тэд сарын өмнө 0.25% нэмэгдүүлж 0.50% болгоод байсан бол оны эцэст 1.00% болох магадлалтай боллоо. Шинэ Зеландын эдийн засаг харьцангуйгаар хөл дээрээ тогтсон, 12-р сараас өмнө хөл хориог суллаж эхлэх, Шинэ Зеланд болон АНУ-ын бондын өгөөжийн зөрүү өссөн, түүхий эдийн ханш өсөлтөө хадгалж байгаа зэрэг эерэг үзүүлэлтүүд шинэ зеланд долларын өсөлтийг цаашид хадгалж оны эцэс буюу ирэх оны 2-р сар гэхэд 0.74 орчимт байх өмнөх оройг сэтлэх магадлал нэмэгдэж байна гэжээ.