Morgan Stanley:

Бид NZDUSD хосмогийг 0.6600 хүртэл унах боломжтой гэж тооцож байна. Шинэ Зеланд улсад ковидын тархалт нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байгаа болон ам.доллар чангарах хүчин зүйлсийг тооцон үзвэл бага зэргийн уналт үүсэх боломжтой юм. Шинэ Зеланд төв банкны хэрэгжүүлж байгаа арга хэмжээ шинэ зеланд долларт хангалттай эерэг нөлөөтэй байгаа ч зах зээлд “ханшлах” байдалтай болсон нь ойрын хугацаанд хүчтэй өсөх хүчгүй болсон байж болох талтайг харуулж байна. Гэхдээ 8-р сарын 18 өдөр бодлогын хүүг 25 пунктээр нэмэгдүүлэх боломжтойг тооцоолох ёстой гэжээ.