Шинэ Зеландын төв банк бодлогын хүүг 0.25% хэвээр үлдээлээ. Зээлийг санхүүжүүлэх хөтөлбөрийг мөн хэвээр үргэлжлүүлэхээр болж байна. Их хэмжээний хөрөнгө худалдан авах хөтөлбөрт мөн өөчрлөл орсонгүй. Гэхдээ 2022 оны 2-р хагаст бодлогын хүүг нэмэгдүүлэх боломжтойг онцолсон байна. Инфляци болон ажилгүйдлийн асуудал зорилтот хэмжээнд хүртэл мөгнөний бодлогыг зэрэгцүүлэн хэрэгжүүлэхээр болж байна. Ойрын хугацаанд эдийн засгийн мэдээнүүд тун хувьсамтгай байх бололтой. Аялал жуулчлалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа олон улсын жуулчид байхгүй болсонтой холбоотойгоор уналтад ороод байнаа. Засгийн газрын орон байрны зах зээлд хэрэгжүүлж байгаа бодлого үр дүнгээ өгтөл хугацаа орох нь гарцаагүй гэжээ.

Өдрийн зураг дээр NZDUSD 50МА улаан дундажийн дээр тогтворжиж байсны дараагаас өсөлт үзүүлж 0.7300 хүрсэн байна. Хэрэв 0.7300 орчимд байх хүчтэй дэмжих бүсийг сэтлэн гарвал 0.7463 орчимд байх өмнөх оройг шалгаж болох бол унасан тохиолдолд 0.6940 орчимд байха өмнөх ёроолыг шалгах боломжтой юм