CITI BANK:

Үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж газрын тосны ханш өсөх нь гарцаагүй болсон. Гэхдээ жилийн сүүлийн хагаст маш сайн нийлүүлэлт хийгдэхээр байгааг мартаж болохгүй. Газрын тосны эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр бага зэрэг алдагдсан. 1-р улирлын эцэс гэхэд өмнө нь таамаглаж байснаас12 ам.доллараар нэмэгдэж 91 орчимд хаагдах байх. Жилийн эцэс гэхэд нийлүүлэлт сайн байснаар 60 орчимд бууж ирэх боломжтой гэжээ.

Goldman Sachs:

Бид өмнө нь брент маркын газрын тосыг 95 гэж тооцоолж байсан ч үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж 115 болгон дээшлүүлж байна. Мөн байгалийн хий, улаан буудай, эрдэнэ шиш, никелийн ханш өснө гэж үзэж байна гэжээ.