• 1 сар 3, 2022

Ливи улсын төрийн өмчийн газрын тос нийлүүлэгч National Oil корпорацийн мэдэгдсэнээр энэ долоо хоногт 200к баррелиар нийлүүлэлтээ бууруулахаар болж байна. Тэд нийлүүлэлтийн шугамыг засварлах болон нийлүүлэлтийг өмнөх хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг онцолжээ. Ингэснээр тус улсын нийлүүлэлт нийтдээ 700к баррелиар буураад байна.