Олон улсын эрчим хүчний агентлагаас яаралтай уулзалт 4-р сарын 1 өдөр зохион байгуулж газрын тос нийлүүлэлтийн асуудлыг ярихаар болжээ. Тэд ОПЕК-ийг газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй байгаад буруутгаж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Байден АНУ-ын газрын тосны стратегийн нөөцөөс өдөрт 1 сая баррелийг зах зээлд хэдэн сарын турш гаргахаар болж байна. АНУ-ын хэрэглээ нь өдөрт 20 сая баррель байдаг учир энэ шийдвэр нь тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх боломжтой юм. Байдан пүрэв гарагт шатахууны үнийг хэрхэн буулгах талаар тайлбар мэдэгдэл хийх юм. Пүрэв гарагт мөн ОПЕК хуралдаан болох ба энэ хурлаар цаашдын нийлүүлэлтийн хэмжээ бол улс орнуудад ногдуулсан (quota) хэмжээг хэлэлцэх юм.

АНУ-ын мэдэгдэлтэй зэрэгцэн газрын тос уналт үзүүлж нэг баррель нь 100 ам.доллараас доош орсон байна.