• 6 сар 3, 2021

Газрын тосны ханш бага зэргийн өсөлт үзүүлж нэг баррель нь 69 ам.доллар хүрсэн билээ. Энэ талаар ОХУ-ын Эрчим хүчний сайд Новак “ОПЕК бүхий л хүчин зүйлсийг тооцох хэрэгтэй. Үүний дараа тэнцвэртэй шийдвэр гаргах хэрэгтэй” гэжээ. Ойрхи Дорнодын улс төрийн нөхцөл байдал, Иранын цөмийн баяжуулах хөтөлбөр, Израйлд өгсөн пуужингийн цохилт болон өсөн нэмэгдэж байгаа эрэлт зэрэг нь газрын тосны ханшийг өсгөх шалтгаан болж байгаа. Энэ байдлыг ашиглан ОХУ дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн хувь хэмжээгээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаа бололтой. Мөн зун гэхэд Ираны газрын тос зах зээлд дахин нийлүүлэгдэх боломжтой юм. Тэр болтол ханш өссөөр байвал 73.00-77.00 хооронд байх хүчтэй хамгаалах бүсийг шалгах магадлалтай.