• 7 сар 6, 2021

ОПЕК+ уулзалт хойшлогдсон улмаас газрын тосны ханш өсөлт үзүүлсэн байна. ОПЕК+ гишүүд зөрчилдөөнтэй байгаагийн улмаас газрын тосны нийлүүлэлтийг хэвээр үлдээжээ. Тэд өнгөрсөн жил нийлүүлэлтийг өдөрт 10 сая баррелиар бууруулсан байсан ба эрэлт өсөхийн хэрээр нийлүүлэлтээ бага багаар сэргээж иржээ. Одоогоор таналт хийсэн 10 сая нь 5.8 сая болоод байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар нийлүүлэлтийг 2 сая баррелиар нэмэгдүүлэх байсан ч ийнхүү зөвшилцөлд хүрсэнгүй. Арабын Нэгдсэн Эмират улс 2022 он дуустал нийлүүлэлт нэмэгдүүлэхийг эрс эсэргүүцэж хурал орхин гарчээ. Харин Ирак улс ямар нэг байдлаар зөвшилцөлд хүрч газрын тосны тогтвортой байдлыг хангах хэрэгтэйг уриалсан байна.

Уг хэрэг явдлын дараа газрын тос 76.00 орчимд ирсэн ба энэ бүсэд байгаа хүчтэй хамгаалах бүсийг сэтлэн гарвал 100.00 хүртэл тогтооход амаргүй болж мэдэхээр байна.