• 10 сар 5, 2021

ОПЕК гишүүн орнууд даваа гарагт хийсэн уулзалтаараа 11-р сарын нийлүүлэлтийг 400к/өдөр баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Тэднийг 800к/өдөр баррель нэмэгдүүлэх байх гэж таамаглаж байсан ч оны эхнээс илүүдэлд орж болзошгүй гэж болгоомжилсон байна. Ингэснээр газрын тосны ханш өсөж 2014 оноос хойш анх улаа 78.00 ам.долларыг давлаа. Ингэснээр 76.85 орчимд байгаа хүчтэй хамгаалах цэгийг сэтлэх оролдлого хийж байна.