Хэдийгээр омикрон хувилбараас шалтгаалж агаарын тээврийн салбар сэргэхгүй байгаа, зарим хотуудад хөл хорио үргэлжилсэн зэрэг шалтгаанууд байгаа боловч газрын тос 7 жилийн дээд ханшаа хийгээд байгаа билээ. ОХУ-Украйн зөрчил болон АНУ-Ираны үйл ойлголцол зэрэг асуудлаас гадна Сана’а болон Дамаск хотын пуужингаар харвасан мэдээлэл даваа гарагт газрын тосны өсөлтөд тодорхой нөлөө үзүүлжээ. Ойрхи Дорнодод үүссэн энэхүү таагүй явдалд Израйль, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсууд холбогдоод байгаа бололтой.