Өнгөрсөн 40 жилийн хугацаанд ам.долларын нөөцийн валютын статусыг дэмжиж байсан нефтьд суурилсан санхүүгийн систем болгон бүрэлдүүлж байв. Нефтийг зөвхөн ам.доллараар зарах зэргийг зарим улс эсэргүүцэж (Ливи) ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. Харин энэ удаа Саудын Араб газрын тосоо Хятад улсад хятад юаниар арилжаалах талаар ярилцаж байгаа нь петродолларт сайн нөлөө үзүүлэхгүй нь лавтай. ОХУ-Украйны хэрэг явдалтай холбоотойгоор 126 хүртэл өссөн ч буцаж 92.00 хүртэл унаад байгаа газрын тос цаашид дайны нөхцөл байдлыг ажигласан байдалтай байна. ОХУ-д хориг тавьсны улмаас АНУ зэрэг оронд түлшний үнэ дээд амжилт тогтоож байна.