Газрын тос 4 долоо хоног дараалж өсөлт үзүүлээд байна. Саудын Араб газрын тосны салбарт ОХУ-ыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлжээ. Мөн АНУ-ын зүгээс Венесуель улсад тавьсан хоригоо сулруулж тус улсын газрын тосны экспортыг нэмэгдүүлнэ гэжээ. Гэхдээ Венесуель улс нь Ирантай хамтарч Ираны газрын тосны салбарын шинэчлэлд тус хүргэж байгаа учир өөр хориг арга хэмжээ авна гэжээ. Ингэснээр газрын тосны салбарт улс төрийн болон нийлүүлэлтийн тодорхойгүй байдал үүсэж OIL бага зэрэг өсөж 110.00 хүрсэн байна.