• 9 сар 16, 2021

Morgan Stanley:

АНУ-ын газрын тосны нөөцийн мэдээг -3,6М гэж таамаглаж байсан ч -6.4М гарснаар газрын тосны ханшийг бага зэрэг өсгөлөө. ОПЕК дэлхийн газрын тосны эрэлт нийлүүлэлтийг 2022 онд л тогтворжуулах чадамжтай юм. Одоогийн байдлаар нийлүүлэлтийг эрэлтэд нийцүүлэн өсгөж байгаа ч бага зэргийн хоцрогдолтой байж магадгүй юм. Мөн АНУ-ын шатдаг занарын нийлүүлэлт ирэх жилээс эхлэн өсөх боломжтой ч 2016-2018 оны хооронд болсон өсөлт шиг хүчтэй өсөлт байж чадахгүй. 2022 онд brent маркын газрын тос 75.00 орчимд тогтворжих болов уу гэж таамаглаж байна гэжээ.

Crude маркын газрын тосны өдрийн зураг дээр дээрээс орж ирсэн трендийн цэнхэр шугамыг сэтлэн гарсан байдалтай байна. Энэ бүсэд мөн өдрийн 50МА улаан дундаж дэмжлэг үзүүлжээ. Мэдээний дараа гарсан огцом өсөлт нь 72.90 хүрч 73.90 орчимд байгаа өмнө ёроолоос арай доогуур (lower high) тогтсон байна

Үүнээс дээш 76.56 орчимд хүчтэй хамгаалах бүс байгаа билээ

Global Investment Bank Morgan Stanley Launches Dedicated Cryptocurrency  Research Team – Finance Bitcoin News