• 8 сар 9, 2021

Вирусын дельта хувилбар тархаж эхэлсэн нь газрын тосны эрэлтийг бууруулах хүчин зүйлийн нэг болж байна. Газрын тосны гол хэрэглэгчийн нэг Хятад улсад аялал жуулчлалыг чангатаж эхэлсэн нь эрэлт буурахад хүргэжээ. Хятад төдийгүй дэлхийн хэмжээнд вирусын хувилбарууд заналхийлж байгаа нь газрын тосны эрэлтэд сөргөөр нөлөөлсөөр байна. Мөн ОПЕК+ гишүүн орнууд газрын тосны нийлүүлэлтээ үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа нь ханш буурахад дэмжлэг болж байгаа нь гарцаагүй. 66.00 орчимд эхлэлтэй хүчтэй дэмжих бүсийг доороос гарч ирсэн трендийн шугамын хамтаар шалгаж байгаа ба өдрийн 100МА цэнхэр дундажийг аль хэдийнээ сэтэлсэн байгаа билээ.