• 12 сар 31, 2021

2021 оны хувьд ковидын эрин үеийн зах зээл тогтворжиж вирусээс илүү инфляци аюул болсон билээ. Мөн крипто валютууд, түүхий эдийн ханш, meme хувьцаанууд, хөрөнгийн биржийн индексүүд өсөлт үзүүлсэн.

2022 онд биднийн инфляци, Төв банкуудын шат дараалсан арга хэмжээ, шинэчилсэн хөрөнгө оруулалт, цалингийн дарамт бидний хүлээж байна. Мөн томоохон компаниудын ашиг орлого ямар байх, нийлүүлэлт хэвийн болох эсэх, хөрөнгийн зах зээл үргэлжлэн өсөх эсэх нь тодорхойгүй байна.

ГАЗРЫН ТОС:

2022 онд газрын тосны ханшийн өөрчлөлтөд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж буй хүчин зүйлийн

1-рт цаг агаарын төлөв байдал орж байна. Хүйтэн өвөл болбол эрэлт өсөх болно. Хүйтэрвэл эхний улиралд 100 хүрэх боломжтой.

2-рт вирус орох юм. Вирусын асуудал шийдэгдэх тийшээ хандвал хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж эрэлт бий болгоно.

3-рт орох чухал асуудал бол инфляци. АНУ сүүлийн 40 жил байгаагүй өндөр инфляцитай байгаа ба Холбооны нөөцийн сангаас 2022 онд 3 удаа бодлогын хүүг нэмэгдүүлэх арга хэмжээ авч магадгүй. Газрын тос үйлдвэрлэгчид ажиллах хүчний зардал боловсруулалт тээвэрлэлт түгээлт зэрэг дээр хүндрэлтэй болж байгаа.

4-р ОПЕК+ гишүүн улсууд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шийдвэр гаргаж магадгүй.

5-р мэдээж улс төрийн асуудал жагсаж байна. ОХУ-Украйн, АНУ-Иран зэрэг улсуудын үл ойлголцол бүс нутгийн хэмжээнд тогтворгүй байдал үүсгэх боломжтой. Эдгээр гол 5 хүчин зүйлээс шалтгаалж газрын тосны ханш огцом хүчтэй хэлбэлзэх боломжтой ч бид ирэх 2022 онд газрын тосны боломжит төвшинг 65-90 гэж үзэж байна гэжээ.

(Ana Azuara, manager of Economic Analysis at Grupo Financiero Base)