Саудын Араб:

Йеменийн HOUTHIS бүлэглэлээс манай улсын эрчим хүч болон цэвэх усны хангамжийн дэд бүтэц рүү бямба гарагийн шөнө пуужин харвалаа. Jizan дүүргийн байгалийн хийн болон газрын тос нэрэх терминалыг нэг пуужин оносон байна. Мөн Улаан тэнгисийн боомтод байх газрын тос нэрэх терминал цохилтод өртжээ. Уг терминалууд түр хугацаанд ажиллагаанаас гарсан байна. Гал түймрийг хяналтдаа авсан. Al Shaqeeq орчимд байх цэвэр усны байгууламж, Dhahran орчимд байх эрчим хүчний дэд станц цохилтод өртсөн. Багагүй хугацаанд оршигн тогтнож байсан энх тайвныг ийнхүү үгүй хийсэн нь тэд найрамдахаас татгалзаж буйн илрэл боллоо гэжээ.

Saudi Aramco:

Саудын Арабын төрийн өмчийн компанийн цэвэр ашиг 2021 онд 110 тэрбум байжээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг барууны орнуудаас шаардаж байгаа. Тус компанид хийх хөрөнгө оруулалт ч 50% өсөх төлөвтэй байна.

Саудын Арабын эрчим хүчний сайд:

Бид Эрчим хүчний яамны бодлогын дагуу олборлолтыг зохицуулах болно. 2027 он хүртэл боломжит хүчин чадлаараа тогтвортойгоор өдөрт 13 сая баррель байлгах болно. 2030 он гэхэд байгалийн хийн олборлолтыг 50% нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Уг мэдэгдлийн дараа Saudi Aramco компанийн хувьцаа өсөж нийт үнэлгээ 2.34 их наяд болжээ. 2019 онд 29.4 тэрбум ам.дооларын үнэлгээтэйгээр IPO хийж байх үед 2 их наядад хүрэх зорилт тавьж байсан билээ.