• 9 сар 3, 2021

Оросын Газпром компани Хятадын агаарын тээврийн салбарт нийлүүлж байгаа түлшний төлбөр тооцоондоо ам.долларыг хэрэглэхээс татгалзаж Хятадын юаниар тооцоо хийхээр болжээ. Хятадын агаарын тээврийн түлшний томоохон худалдан авагчтай энэ 9-р сараас эхлэн юаниар төлбөр хүлээн авах бол Оросын нисэх буудалд түлшээ цэнэглэж байгаа Хятадын онгоцууд рублиэр тооцоо хийхээр болж байна. С аяхан болж өнгөрсөн ОПЕК+ хурал дээр ОХУ-ын тал нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа ч газрын тосны ханш өсөж 70.40 орчимд хүчтэй хамгаалах бүсийг шалгаад байгаа билээ.