Commerzbank:

Цагаан мөнгө хүчтэй хамгаалах бүс болох 28.30-28.70 доор бэхэжсэн байдалтай байна. Цагаан мөнгө нь энэ оны 3-р сарын эцсээр 23.80 орчимд ёроол хийж үүсгэсэн трендээ хадгалсан хэвээр байгаа юм. Алтны ханш 1900 давснаар үүнийг даган ханш өсөх магадлал байгаа ч алт/мөнгөний харьцаа сүүлийн үед хамгийн их тэлэлттэй байгаа цаг үе тохиож байгаа билээ гэжээ.

Хэрэв цагаан мөнгө өсөлт үзүүлбэл 28.30-28.70 орчимд байгаа хамгаалах бүсийг сэтлэх гарч улмаар бүх цаг үеийн ханшны фибо торны 38.2% болох 29.80-30.00 орчмыг шалгаж болох юм. Эндээс унасан тохиолдолд өмнөх хүчтэй дэмжих бүсийн нэг 26.60 орчмыг шалгаж болно.