JP MORGAN:

2022 он бол АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хувьд “buy every dip” буюу унах бүрт нь худалдан авалт хийж байх сайхан боломж гарч ирнэ гэж найдаж байна. Эрсдэлтэй цаг хугацаа оргил үеээ өнгөрөөж байгаа нь бидэнд эдийн засгийн өсөлтийн том цикл авчрах магадлалтай юм. Тиймээс хөрөнгийн зах зээлд түр зуурын уналт гарах нь BUY хийх боломж байж болох ч бүхий л нөхцөл байдлыг сайж ажиглаж байх хэрэгтэй. Оны эхний хагаст хөрөнгийн зах зээлд өсөлтийн чиглэлд төдийлөн олон хүн орж ирэхгүй байх магадлалтай. Энэ нь богино хугацааны уналтуудыг бий болгох эрсдэлтэй юм. Мөн ковидын нөхцөл байдал улс төрөөс ихээхэн хамааралтай байна. Улмаар 9-10 сарын үед 4430-4465 орчимд бууж ирэн шинэ хүчтэй дэмжих бүсийг бий болгох боломжтойг анхаарах хэрэгтэй.