Дэлхийн хамгийн том хувийн банк UBS нь хөрөнгө оруулагчдыг криптовалютаас хол байж, илүү найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгслээр өөрсдийн багцыг бий болгохыг уриалжээ. Швейцарийн үндэстэн дамнасан банк дэлхийн янз бүрийн санхүүгийн байгууллагын удирдлагууд крипто валютын зах зээлд хандуулах үзэл бодолдоо засвар оруулах шийдсэн бөгөөд криптод илүү хатуу зохицуулалт хийх магадлалтайг онцолж байна.

UBS-ийн шинжээчид “Хятадын хамгийн сүүлийн үеийн хатуу арга хэмжээ нь олборлогчид, банкууд, цахим төлбөр тооцооны байгууллагууд, вэбэд суурилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамарч байгаа нь крипто валютын өртөгийг нэмэгдүүлж криптогийн зах зээлийг дарж чадна гэдгээ харуулсан. Бид урт удаан хугацаанд хөрөнгө оруулагчид хөөс мэт криптогийн зах зээлээс гарах болно гэж анхааруулсаар ирсэн” гэжээ.

Биткоин 34000 орчимд шал үүсгэж тогтворжих хандлагатай болоод байна