Их Британийн хэвлэл мэдээллийн салбар томчуудын нэг UK TIMES нь Украйны тагнуулын албаны мэдээлэлд үндэслэн:

“Удахгүй ОХУ зүгээс Хар тэнгисийн эрэг дагуу дайралт хийж Украйн улсыг Хар тэнгист гарцгүй болгох оролдлого хийнэ. Хэрэв амжилттай болбол Молдав улс руу түрэмгийллээ үргэлжлүүлнэ. Тус улс нь батлан хамгаалах салбар, эдийн засгийн хувьд чадамж муутай бөгөөд байнгын армид нь ердөө 3250 байлдагч байдаг. Мөн хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс” гэжээ.

Украйнд явуулсан ажиллагааны эхэн үед дараагийн бай бол Молдав, Румын гэж яригдаж байсан билээ.

Tensions high on borders of Moscow-backed Transnistria region | News | Al  Jazeera